”Ooyala” ”Yahoo’’-той нэгдэв


Дүрс бичлэгийн үйлчилгээний дэлхийн томоохон компани "Ooyala" цахим видео зах зээлийг эзлэхээр "Yahoo""-той хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Тус компани эхлээд "Yahoo""-гийн Япон дахь зах зээлд хөл тавихаар зэхэж буй бөгөөд хэдхэн жилийн дотор мобайл видео үйлчилгээг 60 хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа тухай "Ooyala" гийн гүйцэтгэх захирал Жэй Филшер ярьжээ. "Ооуаlа"-гийн Япон дахь хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жил 25 хувиар нэмэгдэж, 60 саяд хүрсэн нь ийн зориглох шалтгаан болсон байна. Хоёр компани цахим видео үйлчилгээний томоохон төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2014он гэхэд интернэт видео үйлчилгээнийхээ хэрэглэгчдийн тоо 114 хувь өсгөх төлөвлөгөөтэй аж. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум орчим хүн цахим видео тогтмол хэрэглэж байна.

KT.mn

 




Bookmark and Share