Интернэтээр нэг сар аялаад нас баржээ


Бээжин хотын нэг иргэн интернэт кафед нэг сарын турш сууж кибер ертөнцөөр аялсны эцэст нас баржээ. 33 настай, ажилгүй тэрбээр зөвхөн хятад гоймон идэж 27 өдөр интернэт кафед суужээ. Еэвэн сарын амралтын үеэр ч мань залуу тэнд идэж унтан суусаар байсныг ажилтнууд нь гэрчилж байна. Цагдаа нар хууль бусаар ажиллаж байсан эл интернэт кафег хааж, дээрх хэргийг шалгаж байна. Хятадад 47 5 сая хүн интернэт хэрэглэдгээс 33 сая нь түүнд гүн донтсон хүмүүс байдаг ажээ.

KT.mn




Bookmark and Share