Хэрэглэгчдийн хувийн мэдээлэл интернэтэд тавигдлаа


Sony компанийн PlayStation Network сайтын хэрэглэгчдийн хакердуулсан хувийн мэдээлэл зарим интернэт сайтад тавигдсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Sony компанийн мэдэгдсэнээр PlayStation Network сайтад бүртгэлтэй 2,5 мянган хэрэглэгчдийн хувийн мэдээллийг сайтад байрлуулсан ажээ. Гэхдээ эдгээр хувийн мэдээллийг богино хугацаанд интернэтээс татаж авсан байна.

PlayStation Network сайт одоо хүртэл хэвийн ажиллахгүй байгаа бөгөөд Sony компанийн удирдлага өнгөрсөн долоо хоногт сайтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулна гэж мэдэгдэж байсан юм. Харин одоо энэ тухай дахин мэдээлэл хийгээгүй байна.

Эх сурвалж: tech.news.mn




Bookmark and Share