Твиттер гэж юу вэ?


Твиттер-ын тухай өөрийнх нь вэб хаяг дээр: “найз нөхөд, гэр бүл болон хамтран ажиллагчдын хоорондоо “Чи одоо юу хийж байна?” гэсэн асуултанд хурдан шуурхай хариулах, мэдээ мэдээлэл солилцуулах мөн байнга холбоотой байлгах зорилготой үйлчилгээ” гэж өөрсдийн үйлчилгээг тодорхойлсон байдаг.

Энгийнээр бол интернэтийн орчинд цөөн үсэгтэд багтааж мессежлэх хэрэгсэл бөгөөд бусад хэрэглэгчдийг сонсож түргэн шуурхай мэдээлэл авч болох хамгийн шинэ хэрэгсэл гэж тодорхойлоход болно.

 


Өнөө үед бид нэгнээс-нэгэндээ харилцахдаа ихэвчлэн и-майл, төрөл бүрийн мессенжерүүд, мөн Voip болон Skype-ыг ашигладаг. Харин нэгнээс-олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэхдээ зөвхөн өөрсдийн блог дээр мэдээлэлээ тавьж түүнийг нь хүмүүс RSS ашиглан унших зарчимаар хязгаарлагдаж байсан. Харин Твиттер нь бидний дээрх бүх ашиглаж заншсан төрөл бүрийн харилцааны хэрэгсэлүүдийн нэгдэл боловч таныг зөвхөн 140 үсэгтэд л багтааж өөрийн мессежийг буюу твиттийг бичих боломжоор хязгаарладаг хэрэгсэл юм.

Твиттерын хэрэглэгч байснаар та өөрийн мэдээ мэдээлэлийг хүссэн үедээ цаг алдахгүй бусдад хүргэх, бусад хүмүүсийг дагах, тэдний нийтэлсэн мэдээ мэдээлэлийг нь унших (үүнийг нь та RSS ашиглан унших хүртэл боломжтой), мөн бусад хэрэглэгчдэд ил болон хувийн байдлаар бодлоо хуваалцах хүртэл боломжтой олгодог.

Мөн Твиттерын хэрэглэгч нь зөвхөн “Чи одоо юу хийж байна?” гэсэн асуултанд хариулж өөрийн өдөр тутмынхаа мэдээ мэдээлэлийг хуваалцаад байх биш дэлхийн нийтэд хурцаар яригдаж байгаа үйл явдлуудад болох: эдийн засаг, улс төрийн хямрал, байгалийн гамшиг гэх мэт сэдвүүдэд хааштаг (Hashtag буюу # тэмдэгт), зураг, видио бичлгийг ашиглан бусад хүмүүстэй нэгэн цагт өөрийн бодол, мэдээ мэдээлэлийг хуваалцах боломжтой олгодог хэрэгсэл юм.

Нийтлэл бичсэн: (@mendorshikh)

 

Мөн та дараах нийтлэлүүдийг орж уншаарай Twitter-ын талаар дэлгэрэнгүй ойлголт авахыг хүсвэл дараах холбоосуудаар ороод үзээрэй.
http://www.tsegmee.com/2009/03/blog-post_24.html
http://bibby3.blogspot.com/2009/06/twitter.html
http://mon-ariu.blogspot.com/2009/07/twitter.html
http://mikarito.blogspot.com/2009/08/twitter.html
Мөн twitter-ын монгол гишүүд нэгдэн Монголын Твиттерчдын Клуб гэсэн дундын блог нээсэн байна.
http://mongoltwitter.blogspot.com/ 

 

Мэдээллийн эх сурвалж : http://mongoltwitter.blogspot.com

Мэдээ нэмсэн : amar1251@must.edu.mn




Bookmark and Share