Дэлхийн шилдэг роман “Шинэ сар” Монгол хэлнээ хөрвүүлэгдлээ


Америкийн зохиолч Стефени Мэйерийн “Бүрэнхий” дөрөмсөн роман Монгол хэл дээр гарлаа.  Өнгөрсөн онд “Бүрэнхий” уран сайхны кино гарсан даруйдаа дэлхий дахиныг байлдан дагуулж америкийн кино чартыг хоёр сарын турш тэргүүлж байсан юм. Харин “Бүрэнхий” дөрөмсөн роман хэвлэгдсэн даруйдаа  дэлхийн 50 гаруй орны хэл дээр, 116 сая хувь борлогдсон аж.  “Шинэ сар” романд дэлхийн нэр хүндтэй сэтгүүл “USA Today”  “Шинэ Сар  таамаглахын аргагүй, ер бусын уянгын түүх” гэсэн үнэлгээг өгсөн бол  “VOY” сэтгүүл “Сэтгэл догдлуулсан адал явдал, уянгын гайхалтай хослол, гоц бүтээл” гэсэн үнэлгээг өгсөн байна. Дашрамд дуулгахад өнгөрсөн жил Монсудар хэвлэлийн газраас дэлхий дахины залуу үеийн уншигчдыг байлдан дагуулж  буй тус цувралын эхний ботийг гаргасан  даруйд л хамгийн их эрэлттэй номын нэг болсны сацуу “Интерном” номын их дэлгүүрээс саяхан зохион байгуулсан “Grand book-2010” ёслолоос “Орчуулгын уран зохиолын оны хамгийн шилдэг ном”-оор шалгарчээ. “Шинэ сар” романыг уншиж өөрийнхөө үнэлгээг өгөхийг хүсвэл  “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байгаа юм байна.

Эх сурвалж: bugdeeree.mn




Bookmark and Share