ШУТТНомын сангийн хамт олон "Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем чуулган"-д амжилттай оролцлоо.


ШУТТНомын сангийн хамт олон 2015 оны 11 сарын 26-27 нд Төрийн ордонд зохион байгуулагдсан "Шинжлэх ухаан, технологи, инновацийн экосистем чуулган"-д амжилттай оролцлоо. Чуулганы зорилго нь шинжлэх ухаан, технологийн бүсийн бүтэц, зохион байгуулалт, менежмен болон улс орон, бүс нутаг, дэлхийн хөгжилд гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын мэргэшсэн зөвлөхүүд болон эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг шийдвэр гаргагч, бодлого боловсруулагчидтай хамтран хэлэлцэж Монгол Улсад шинжлэх ухааны чөлөөт бүс байгуулах боломжийг тодорхойлон зөвлөмж гаргах байв. Номын сангийн захирал, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн нар чуулганд сууж, номын санчид чуулган зохион байгуулах ажлын хэсэгт орж хариуцсан ажлаа амжилттай хийж дуусгалаа.




Bookmark and Share