ШУТТНомын сан чөлөөт сонголтыг үйлчилгээндээ нэвтрүүллээ.


ШУТТНомын сан2015.11.09-ний өдрөөс уншлагын танхим №2-ийн үйлчилгээг чөлөөт сонголттой болгож сургалт судалгааны нээлттэй орчинд уншигч хэрэгцээт номоо сонгон унших боломжийг бүрдүүллээ.

 

Чөлөөт сонголттой үйлчилгээг нэвтрүүлсэнээр оюутануудад уншиж, танин мэдэх таатай орчин бий болж, номын санчийн ажлын ачаалал, уншигчдын ном авахаар дугаарлан зогсох хугацаа багассан давуу талууд харагдаж байна.

Уншлагын танхимд нийгмийн ухаан, эрчим хүч, гадаад хэлний чиглэлийн орос, монгол хэл дээрх 9000 орчим номын фондтой, 100 уншигчийн суудалтай,  3 номын санчтай 09.00 – 21.00 хүртэл уншигчдад үйлчилгээ үзүүлж байна

 

 

 




Bookmark and Share