Оюутан Б.Ням-Очир шүлгийн түүврээ хэвлүүлжээ.


 

БАС-ийн 3-р курсын оюутан Бямбадоржийн Ням-Очир өөрийн бичсэн “Бодлын тэмдэглэл” шүлгийн номынхоо дээжийг номын сангийн захирал Ч.Гулнарт гардууллаа.Тус номын сангийн идэвхтэй уншигч тэрээр  Агуу Хомер, Эдгар Ален По болон Б.Лхагвасүрэн, Р.Чойном, Б.Галсансүх зэрэг зохиолчдын шүлгийг унших дуртай бөгөөд яруу найраг сонирхдог. Залуу хүний хүсэл мөрөөдөл,  ухаарал, тэмүүлэл тээсэн энэхүү шүлгийн номоо 2015 онд хэвлүүлжээ. Оюутан залуучуудыг чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд үлгэр дуурайлал болсон Б.Ням-Очиртоо нийт уншигчдынхаа өмнөөс сурлагын амжилт хүсье. Яруу найргийн тэнгэр ивээх болтугай.

 

Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан




Bookmark and Share