ШУТИС-ийн ШУТТөв номын сантай ОХУ-ын Буриадын их сургуулийн номын санчид танилцлаа.


ОХУ-ын Буриадын Их Сургуулийн номын сангийн захирал доктор Васильевой С.В, дэд захирал Москвитина Н.А тэргүүтэй номын санчид ШУТТөв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус номын сан  үйл ажиллагаандаа номын сангийн ИРБИС программ, RFID – (Radio frequency identification) технологийг бүрэн нэвтрүүлсэн бөгөөд ном олголт, буцаалт, тооллого зэрэг үйл ажиллагаа нь бүрэн автоматжсан. Соронзон ялтасны тусламжтайгаар номын тооллогыг тусгай төхөөрөмжөөр тавиур дээрээс тоолох, уншигч чихэвч хэрэглэхгүй, орчны чимээнд нөлөөлөхгүйгээр, мэдрэмжтэй дэлгэцний ард сууж аудио хэлбэрээр материалаа үзэж сонсох зэрэг шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж олон улсын жишигт хүрсэн электрон номын сангийн үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэнээрээ манай номын сангаас давуу байна.

 ШУТТөв номын сан Буриадын их сургуулийн номын сантай харилцан туршлага солилцон, хамтран ажиллахаар боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Bookmark and Share