Казак ард түмний баярыг ШУТИС тэмдэглэв


 ШУТТөв номын сангийн захирал Ч.Гулнар багшийн санаачлагаар ШУТИС-д суралцаж, ажиллаж буй  казак багш, оюутнуудын жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Наурыз-2016” баярын үйл ажиллагаа бүргэдтэй , дуу хууртай сайхан  боллоо. 

Тус арга хэмжээнд БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, ЭЗНХЭ  проректор Д.Батчулуун, ЭШИЭ проректор Ч.Баасандаш, ОХХАЭ проректор П.Жаргалтуяа, ЭША, СЭЗА, ЗМГ-ын мэргэжилтнүүд оролцож ШУТИС-д суралцдаг 380 гаруй казак оюутнуудаас сурлага, урлаг спортын амжилтаараа тэргүүлсэн оюутнуудад бүрэлдэхүүн сургуулиудын захирлын нэрэмжит шагнал гардуулж баяр хүргэв.

Тус арга хэмжээний үеэр Наурызын баярын  үндэсний  хоолны  амталгаа боллоо.

 

 

 




Bookmark and Share