ШУТТНС "Дэлхийн номын өдөр"-ийн арга хэмжээг 2016 оны 04 сарын 20-22 нд амжилттай зохион явууллаа.


ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сан  “Дэлхийн  номын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй “Номын солилцоо, үзэсгэлэн, худалдаа”, “ОУ-ын мэдээллийн сан”-г таниулан сурталчлах үйл ажиллагааны нээлт боллоо. Тус арга хэмжээ ШУТТНС-ийн Хурлын танхимд болж ШУТИС-ийн ректор Б.Очирбат, УЗ-ийн дарга Ц.Буянцогтоо, Боловсролын проректор Х.Энхжаргал, Гадаад харилцаа, оюутны хөгжлийн проректор П.Жаргалтуяа, ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар болон Бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, профессор багш нар, МИДС-ийн номын санчид, оюутан уншигчдын төлөөлөл оролцлоо.

  

Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-өөр АНУ-ын “B Bоокs online” хэвлэлийн газраас захиалан авсан техник, технологийн е-Номын үзэсгэлэн, солилцоо, “ШУТИС-ийн профессор багш нарын шилдэг бүтээлийн шалгаруулалт”, ОХУ-ын Үндэсний номын сангийн эрдэмтдийн бүтээлийн сан, ОУ-ын “Springer” мэдээллийн санг таниулан сурталчлах, сургалт зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа нь өмнөх жилүүдээс онцлог байна. Дэлхийн номын өдрийн хүрээнд оюутнуудын дунд явуулсан “Ном миний амьдралд” зургийн уралдаанд ҮТС-ийн 2-р курсын оюутан С.Хаш-Эрдэнэ, 2015-2016 оны шилдэг уншигчаар БАС-ийн 4-р курсын оюутан Ц.Батсугар нар тус тус шалгарч шагналыг гардууллаа.

     

Арга хэмжээний хүрээнд профессор багш, судлаач оюутнуудад зориулсан “Цахим мэдээллийн санг сургалт судалгаан ашиглах нь” сэдэвт сургалт явуулж ШУТТНС-ийн мэргэжилтэн магистр Б.Эрдэнэцэцэг “ОУ-ын Springer мэдээллийн сан”, ЭШУ-ийн танхимын номын санч магистр Б.Золзаяа “ОХУ-ын эрдэмтдийн бүтээлийн цахим сан” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

     

Тус номын санд ШУТИС-ийн профессор багш нарын шилдэг бүтээлийн уралдааны шалгаруулалт болж бүтээл нь түрүүлсэн профессор багш нарт шагнал, цомыг гардуулж  шагналын хур буусан сайхан үйл ажиллагаа боллоо.

 

Энэ өдрүүдэд ШУТИС-ийн профессор багш нарын бүтээлийг уншигчдад таниулан суртачилах зорилгоор  ГУУС-ийн багш профессор Г.Ухнаагийн "Уран" цуврал номын, ҮТС-ийн багш профессор Б.Энхтуяагийн “Хүнсний эрүүл ахуй” номын, ЭХС-ийн багш, профессор З.Цэрэндоржийн Өндөр хүчдлийн техник 4 боть цуврал номын баяр-хэлэлцүүлгийг тус тус хийж номын БАТЛАМЖ гардуулан амжилттай зохион явууллаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн удирдлагууд, Бүрэлдэхүүн сургуулиудын  захирал, профессор багш нар, үе үеийн төгсөгчид, шавь нар ньмэндчилгээ хүргэж, багш нартаа хүндэтгэл үзүүлсэн юм.

 

  

Номын үзэсгэлэнд  АНУ-ын “B Books online” хэвлэлийн газар, БНХАУ-ын “Хятадын боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн газар,  ОХУ-ын “Горная книга”, “Издательство АСВ” хэвлэлийн газрын  техник технологи, танин мэдэхүй зэрэг шинжлэх ухааны бүх салбарын 622  цахим болон хэвлэмэл ном тавигдлаа. Мөн “ШУТИС-ийн профессор багш нарын шилдэг бүтээлийн шалгаруулалт”-нд оролцсон сурах бичиг, гарын авлагаар үзэсгэлэнг гаргалаа. Тус үзэсгэлэнг 2200 гаруй профессор багш, оюутнууд үзэж сонирхлоо. Энэ үеэр "Санко Маркетинг Монголиа" компаны хамт олон ШУТИС-ийн оюутнуудад олон үйлдэлт "Bizhub" хувилагч машинаар үнэ төлбөргүй хувилах үйлчилгээ үзүүлж,  “Аз хур”, “Мон судар” номын дэлгүүрүүд ШУТИС-ийн багш, оюутнуудад зориулсанхямдралтай номын худалдааг явуулсан.

  

 “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан оюутан уншигчдын дунд  “Өнөөдрийн уншигч-Маргаашийн манлайлагч” илтгэлийн тэмцээнийг зохион явуулж шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа. Тус тэмцээнд 1-р байранд  ГУУС-ийн 3-р курсийн оюутан Б.Лувсандэндэв,  2-р байранд ГУУС-ийн 2-р курсийн оюутан Б.Түвшинтөгс нар тус тус шалгарлаа.

 

Мөн оюутнуудын дунд танин мэдэхүйн тэмцээн, сонирхолтой номын дуудлага худалдаа, ШУТИС-нээлттэй булан ажиллаж уншигчиддаа ном хандивлалаа. Энэ үеэр АНУ-д үйл ажиллагаа явуулдаг "Номт - хүүхдэд туслах холбоо" ТББ-ын тэргүүн Б.Хишигцолмон, Б.Номондалай нар ШУТИС-ын оюутнуудад зориулж 100 гаруй танин мэдэхүйн номыг номын санд бэлэглэлээ. 

 

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ТӨВ НОМЫН САН




Bookmark and Share