"Хятадын боловсрол, номын экспорт импорт" хэвлэлийн газрын номын үзэсгэлэн, худалдаа


БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх “Хятадын боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн газрын үзэсгэлэн, худалдаа  ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын санд болох гэж байна.

 

Тус үзэсгэлэнд шинжлэх ухааны бүхий л салбарыг хамарсан шинэ бүтээлүүд, Англи–Хятад,  Монгол-Орос хэлний тайлбартай хятад хэлний сурах бичиг, сургалтын материалууд дэлгэн тавигдах ба хямдралтай, урамшуулалтай худалдаа явагдана.

 

Дашрамд дуулгахад ШУТИС-д “Chinese corner” төв /Е-503/ тогтмол үйл ажиллагаа явуулж англи, хятад хэл дээрх мэргэжлийн ном, сурах бичгээр уншигчдад үйлчилгээ үзүүлж байна.

 

  Үзэсгэлэн 2016 оны 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд ШУТТНС-ийн 6 давхар, “Эрдэм шинжилгээний уншлагын танхим” /Е 602/ -д 09.00-18.00 цагийн хооронд болно.


 


Профессор багш, судлаач, уншигч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

 




Bookmark and Share