ШУТИС Монголын соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ


      2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль БСШУСЯ-тай хамтран Монголын соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

 

     Арга хэмжээний нээлтэнд БСШУСЯ-ы Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, ахлах мэргэжилтэн Б.Баяраа, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор П.Жаргалтуяа,  ШУТТНС-ийн захирал Ч.Гулнар, БАС-ийн захирал Э.Нинжгарав, ГУУС-ын захирал Б.Чинзориг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ҮТС-ийн дэд захирал Д.Ариуболор нар оролцож, номын санчдад баяр хүргэн, хамт олноо манлайлан ажилласан ажилтануудад шагнал гардуулав.

 

      ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар ШУТНС-ийн мэргэжилтэн Б.Эрдэнэцэцэг, БАС-ийн Захирлын нэрэмжит шагналаар номын санч П.Туяа, ЭХС-ийн Захирлын нэрэмжит шагналаар номын санч Б.Золзаяа, ҮТС-ийн Захирлын нэрэмжит шагналаар номын санч Т.Ариунжаргал, ГУУС-ийн Захирлын нэрэмжит шагналаар үйлчлэгч Б.Ууганцэцэг нар тус тус шагнагдлаа.

     Уг арга хэмжээний хүрээнд ШУТНС-ийн номын санчдын дунд “Үйлчилгээний соёл” сэдвээр ШУТИС-ийн профессор С.Төгс, “Онлайн үйлчилгээг уншигчдад хүргэх нь” сэдвээр ШУТНС-ийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

      Мөн БНХАУ-ын Үндэсний хэвлэл мэдээлэл Радио телевизийн ерөнхий хороо, “Боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн газрын хамтран зохион байгуулсан “2016 оны Хятад номын үзэсгэлэн худалдаа” –г 9 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд тус номын санд амжилттай зохион байгууллаа.

    Тус үзэсгэлэн-худалдаанд техник технологи, барилга, архитектур, хүнс үйлдвэрлэл болон танин мэдэхүйн 1000 орчим англи, хятад хэл дээрх ном хэвлэлүүд тавигдаж, нийт уншигчид, профессор багш, оюутнуудад хямдралтай үнээр борлуулагдлаа. “Боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн газар нь ШУТТөв номын сантай 3 дахь жилдээ хамтран ажиллаж бөгөөд энэ үеэр техник технологи, хятад хэлний 100 номыг “CHINESE CORNER”-Хятадын соёл, түүх, шинжлэх ухааны мэдээллийн нээлттэй танхимд бэлэглэж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.




Bookmark and Share