Б.Ням-Очиртоо баярлалаа


     ШУТИС-ийн БАС-ийг 2017 онд Авто замын барилгын инженер мэргэжлээр төгссөн төгсөгч Бямбадоржийн Ням-Очир нь манай номын сангийн идэвхитэй уншигч бөгөөд 2016 онд өөрийн бичсэн  “Бодлын тэмдэглэл” шүлгийн номоо бэлэглэж байсан бол энэ удаад анхны цалингийнхаа дээжээр уншлагын танхимд хананд суурилуулдаг залгуур /олон оролттой/ , уртасгагчийг авч хандивлалаа.



     Тэрээр: Сургуулиа амжилттай төгсөхөд номын сангийн хамт олон маш их тусалж, дэмжиж байсанд чин сэтгэлээсээ талархаж явдагаа хэлээд, өөрийн үйлчлүүлдэг байсан БАС-ийн уншлагын танхимд хэрэгцээтэй байдаг зүйлийг анхныхаа цалингаар авч өгөхийг хүссэн юм гэж хэллээ.

     Б.Ням-Очиртоо нийт уншигчдынхаа өмнөөс талархал дэвшүүлэн эрүүл энх, сайн сайхныг ерөөж ажлын өндөр амжилт хүсье.

 

Шинжлэх Ухаан, Технологийн Төв Номын Сан




Bookmark and Share