Үнэгүй онлайн ном, мэдээллийн сан

“Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарлагдаж, хөл хорио тогтоосны улмаас цахим сургалт явагдаж байгаа билээ.

Энэ үед МНСК-аас Монголын номын сангуудад зориулан үнэгүй ашиглах боломжтой судалгааны эх сурвалжуудыг цувралаар хүргэж байна.

  1. DOAJ - Directory of Open Access journals нь дэлхийн 82 орчим хэлээр 15631 орчим эрдэм шинжилгээний сэтгүүлээс 5,523,239 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүдийг онлайнаар, үнэ төлбөргүй үзэх боломжтой. Тус платформд Монгол улсаас 4-н эрдэм шинжилгээний сэтгүүл одоогоор бүртгэлтэй байдаг.  Та бүхэн ЭНД дарж нэвтэрч орно уу. 
  2. DOAB - Directory of Open Access Books нь дэлхийн 408 эрдэм шинжилгээний салбарын хэвлэлийн газрын 33,731 орчим номуудыг онлайнаар, үнэ төлбөргүй орж үзэх, татаж үзэх боломжтой. Тус платформд Монгол улстай холбоотой 18 ном одоогоор бүртгэлтэй байдаг. Та бүхэн ЭНД дарж нэвтэрч орно уу. 
  3. Theses - Тус платформд 40,175 гаруй эрдмийн зэрэг хамгаалсан дипломууд онлайнаар үнэ төлбөргүй орж үзэх, татаж авах боломжтой. Та бүхэн ЭНД дарж нэвтэрч орно уу. 

Та бүхний сургалт, судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Амжилт хүсье.

 

Эх сурвалж: Л.Гантулга /МНСК/

Үнэгүй онлайн ном, мэдээллийн сан