Google – Book


Америкийн Монгол Судлалын Төвөөс оюутан судлаачдад зориулан зохион байгуулж буй цуврал сургалт Google – Book сэдвийн дагуу 2010 оны 04-р сарын 07-ны Лхагва гаригт зохион байгуулагдах гэж байна.

ImageИнтернет дэх номын сангаас ном унших үйлчилгээ нь оюутан судлаачдад хамгийн ашигтай, чухал үйлчилгээнүүдийн нэг бөгөөд ийм төрлийн үйлчилгээг явуулагчдын нэг болох Google – Book –ийн сангаас бид олон номыг бүрэн эхээр нь унших, номын товч агуулга, уншигчдын бичсэн шүүмжүүдийг унших боломжтой байдаг. Энэ удаагийн сургалтаар Google-Book сангийн онцлогийн талаар танилцуулж, цаашдын судалгаа шинжилгээндээ хэрхэн ашиглаж болох, түүнчлэн зөвхөн хүний оруулсан номыг унших төдийгүй өөрийн бичсэн номоо энэ санд нэмж оруулахын ач холбогдлын талаар ярилцах болно.

Та Google Book-н тухай илүү ихийг мэдэхийг хүсч байвал манай сургалтанд хамрагдаарай.

Шалгуур: Их дээд сургуулийн оюутан байх
Сургалтын төлбөр: төлбөргүй
Хугацаа: 2010 оны 04 дүгээр  сарын 07-ны 16.00 цагт
Хаана: АМСТ-ийн номын санд /МУИС-ийн 5-р байр, 304 тоот/

Бүртгэл: Хэрэв та сургалтанд хамрагдахыг хүсвэл 2010 оны 04 дүгээр сарын 07-с өмнө library@mongoliacenter.org library@mongoliacenter.org Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй хаягаар өөрийн овог нэр, сургууль, ангиа бичиж явуулна уу. Хамгийн эхэнд бүртгүүлсэн 15 оюутан оролцох боломжтой.

Оюутан суралцагчид та бүхнийг сургалтанд урьж байна.

Эх сурвалж: http://www.mongoliacenter.org/mnlibrary/



Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сан




Bookmark and Share