Оюутны уншлагын танхимын нээлттэй өдөр, Номын баярт урьж байна


Оюутны уншлагын танхимын нээлттэй өдөр
                   

          Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн чөлөөт сонголттой уншлагын танхимын нээлттэй өдрийг уншигчиддаа зориулан зохион явуулна.

                               
Хөтөлбөр:

  1. Уншлагын танхимын танилцуулга
  2. Номтой харьцах, номын санд үйлчлүүлэх журмыг танилцуулна
  3. Техник технологийн номын үзэсгэлэн  
  4. Электрон каталоги ашиглах  зөвлөгөө өгөх
  5. Е- номын сангийн тухай мэдээлэл танилцуулах
  6. Номын фонд бүрдүүлэлтийн талаар санал солилцох



Хаана:  Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 6-р давхарын “Голомт” банкны нэрэмжит “Уншлагын танхим ” № 602
Хэзээ: 2010 оны 4-р сарын 15

Номын баярт урьж байна.   

    Монгол Улсын Гавьяат багш, доктор профессор С.Ишбалжирын “Эртний Монголын оньсон техникийн инженерийн хийц”, “Дэлхийн урлагийн ба инженерийн бүтээлийн эрхэм дээж ”номын нээлт профессор багш, оюутнуудын дунд зохион явагдана.  Эрдэмтэн багш, оюутан, уншигч  та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
    Дашрамд дуулгахад цаашид уншигчдыг зохиолч, яруу найрагч, эрдэмтэдтэй уулзуулан, “Номын хур” буулгах ажлууд төлөвлөгдөж байна.


Хөтөлбөр:
1.    МУ-ын гавьяат багш  С.Ишбалжирын  шинэ бүтээлийн тухай мэдээлэл
2.    ШУТИС-ийн эрдэмтдийн номын үзэсгэлэн
3.    Е-каталогоор хайлт хийх http;//opac.must.edu.mn/ зөвлөмж
4.    E-сэтгүүл унших аргачлал
5.    Дугуй ширээний ярилцлага


Хаана: ШУТТНомын сан 6 давхар-ЭШ-ний уншлагын танхим
Хэзээ: 2010.04.16.       15.00 цагт


Шинжлэх Ухаан Технологийн төв номын сангийн Эрдэм шинжилгээний уншлагын танхим


ОЮУТАН УНШИГЧИД ӨРГӨНӨӨР ОРОЛЦОНО УУ!


Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сан




Bookmark and Share