Танилцуулга

Шинжлэх ухаан, технологийн төв номын сан нь шинжлэх ухаан, технологийн чиглэлийн мэдлэг мэдээллээр хангах, цахим мэдээллийн үйлчилгээ, сургалт судалгааны үйл ажиллагааг дэмжих орчин үеийн, таатай орчинг бүрдүүлсэн түшиц газар байна.

ШУТИС-ийн номын сан нь төв болон бүрэлдэхүүн сургуулиудын /БуХС, МХТС, МехТС, ҮТС, ДаТС, ОрТС/ номын сангаас бүрдсэн 7 салбар номын сантай, 2100 гаруй уншигчийн суудал, 371300-аад ном, 7000 орчим цахим сан, 5100 гаруй сэтгүүл, 54 номын санчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс ШУТТНС нь 900 суудал, 15 үйлчилгээний нэгж, 159473 номын сан хөмрөгөөр уншигчдад үйлчилж байна. Номын сангийн цахим хуудсаар дамжуулан мэдээ мэдээлэл, үйлчилгээг үзүүлж байна.  

Монголын их, дээд сургуулиудаас анхны бие даасан номын сангийн барилгатай болсон, нэг цэгийн үйлчилгээ, олон улсын төвүүд зэрэг шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь онцлог байна.