Мэргэжилтэн


Мэргэжилтэн Э.Энхтүвшин /магистр/
•     Номын фондын бүтцэд судалгаа, дүн шинжилгээ  хийж, нийт уншигчдаас шаардлагатай номын судалгаа, санал асуулгыг авч, номын фонд  баяжилтыг хийх

•    Номын тооллого, тооцоо, номын солилцоо, өөрчлөлт хөдөлгөөний тухай  мэдээлэх, санал дүгнэлт боловсруулах

•    Сэдэвчилсэн бүтээлийн үзэсгэлэн, худалдааг  зохион байгуулах, уншигчдын дунд номын сангаар үйлчлүүлэх, номын сангийн дүрэм журмыг танилцуулах сургалт явуулах

•    Номын фондноос шилжүүлэх, хасах, актлах номын талаар үндэслэл,  тайлбарыг гаргаж, шийдвэрлүүлэх, данс бүртгэлээс хасах, акт бичих

•    Татгалзлын дэвтэр хөтлөх, эрэлт хэрэгцээтэй шаардлагатай номын жагсаалтыг гаргах
•    Төв, бүрэлдэхүүн сургуулийн номын сангийн номын санчдад  мэргэжил, арга зүйн  заавар зөвлөгөө өгөх

•   Уншигчдаас номын сангийн үйлчилгээтэй холбогдон гарсан санал, хүсэлтийг  тухай бүр шийдвэрлэх

•     Гадаадын их, дээд сургуулийн номын сангийн ажлыг судлан,  номын санд  хэрэгжүүлэх

•  “Номын сан, сургалтын материалын дэд зөвлөл”-р шинэ ном, хэвлэлийг  танилцуулж, хэлэлцүүлж байх.


•   Номын сангийн фондонд шинээр ирж байгаа ном, гарын авлага, эрдэм  шинжилгээний ажил, сонин сэтгүүлийг бүртгэн электрон каталогт оруулж, холбогдох техник ажиллагааг хийж, үйлчилгээнд гаргах.

 
 



Bookmark and Share