ARDI


ARDI - Онлайн судалгааны сан http://ardilogin.research4life.org/

Access to Research for Development and Innovation (ARDI)  нь Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагын санаачлагаар хөгжиж буй орнуудын шинжлэх ухаан, техникийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэвлэлийн салбарын өөрийн түншүүдтэйгээ хамтарч буй хөтөлбөр юм.

ARDI-ийн үндсэн зорилго: Эрдэм шинжилгээний сүүлийн үеийн мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлснээр шинжлэх ухаан, технологийн янз бүрийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, Үүний тулд:

  • Дэлхийн мэдлэгт суурилсан эдийн засагт хөгжиж буй орнуудаас оролцох чадавхийг бэхжүүлэх болон бусад;
  • Олон улсын болон дотоодын түвшинд тулгарч буй техникийн бэрхшээлийг шинэ мэдлэг бий болгох, шинэ шийдэл боловсруулахад хөгжиж буй орнуудын судлаачдад  дэмжлэг үзүүлэх

Одоогийн байдлаар 31 хэвлэн нийтлэгчид ARDI-аар дамжуулан 117-н хөгжиж буй улс, орнуудад 28,000 сэтгүүл, ном, лавлагааны материалуудад хандах боломж олгодог.

 




Bookmark and Share